Наран Эло

Бидний тухай

Наран трейд ХХК-ийг үүсгэн байгуулагчид дэлхийд алдартай SONY корпорацтай 1991 оноос холбоо тогтоон бизнесийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.Тус компани нь наран их дэлгүүрт “Эло” гэсэн электрон барааны тасаг 1995 онд нээсэн бол 1997 оны 7-р сард засвар үйлчилгээний газар болон үзэсгэлэнгийн танхимтай “Сони Төв” ХХК-ийг бие даалган ажиллуулсан.

Сони Төв ХХК нь Япон улсын Сони корпорацын Монгол улс дахь хамгийн анхны албан ёсны төлөөлөгч компани ба одоог хүртэл хамтран ажиллаж байна. Тус компани нь баталгаат засвар хангах Засвар үйлчилгээний төвөөс бүрдсэн менежер,нягтлан бодох,нярав,засварын 3 инженер,1 хүлээн авагч,4 худалдагч,1 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр Сони фирмээс гарсан шинэ технологи , шинэ бүтээгдэхүүн бүрийг хамгийн өргөн сонголттой, өөрийн орны хэрэглэгчидэд цаг хугацаа алдалгүйгээр нийлүүлэх зорилт тавин үйл ажилгаагаа эхэлсэн билээ. Нийт 30-аад төрлийн 400-гаад нэрийн барааг сурталчилан худалдаалдаг байсан юм.Тус төв нь өөрийн худалдаалдаг Японы алдарт Sony брэндийг худалдаалахаас гадна Наран Их Дэлгүүрт шинэ салбараа нээн дэлхийн шилдэг брэндүүд болох Samsung Philips Sanyo-гийн гэр ахуйн өргөн хэрэглээний цахилгаан бараануудыг хэрэглэгчиддээ барин таниулж эхэлсэн билээ.

Мөн Монголын хэрэглэгчиддээ дэлхийн шилдэг шинэ брэнд болох Японы Sony, Шведийн Ericsson фирмүүдийн хамтарсан “Sony Ericsson” гар утасны шинэ загваруудыг 2001 оны 11 сараас эхлэн худалдаалж эхэлсэн нь одоо хэдийнээ хэрэглэгчдийн таашаал хүртсэн шилдэг бүтээгдэхүүн болжээ. Улмаар тус төв нь зохион байгуулж буй худалдаа үйлчилгээгээрээ өргөжин 2002 оны 1-р сарын 1-нээс эхлэн “Наран Трейд” ХХК-ний харъяа “Наран Электроникс” ХХК болон үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж эхэлсэн билээ. 2007 оны 4-сарын 27 нд өөрийн гурав дахь томоохон салбараа “Наран Плаза” төвд World of electronics нэртэйгээр нээж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан барааны хамгийн том худалдааны танхим бүхий төрөлжсөн цахилгаан барааны дэлгүүртэй болсон.

Наран Электроникс” ХХК нь өөрийн худалдаалдаг Sony, Sony Ericsson, Samsung, Philips фирмийн бараануудаар тогтмол үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг ба үүнээс шилдэг шинэ бүтээгдэхүүн танилцуулах “SONY EXPO” үзэсгэлэн худалдааг 2002 оноос эхлэн уламжлал болгон тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Манай компани нь барааныхаа нэр төрлийг байнга өсгөн шинэ шинэ бүтээгдэхүүнүүдийг цаг тухайд нь хэрэглэгчиддээ хүргэн худалдаалдаг ба одоогоор Sony брэндийн 500 гаран нэр төрлийн, Samsung брэндийн 50-аад нэр төрлийн, Samsung брэндийн мэдээлэл технологийн 40 гаран нэр төрлийн, Philips фирмийн 50-иад нэр төрлийн цахилгаан бараануудыг, Sony Ericsson брэндийн 12 төрлийн шинэ загваруудыг дагалдах хэрэгслийн хамт, Mastercook брэндийн 10гаран нэр төрөл, Princess брэндийн 100 гаруй нэр төрлийн гэр ахуХэрэглэгчдэддээ сурталчлан таниулж байнга худалдаалж байна.”Наран Электроникс” ХХК нь одоо удирдлага болон худалдаа засвар үйлчилгээний зэрэг нийт 27 гаруй ажилтантайгаар санаа сэтгэл нийлэн ажиллаж байна.